ШУУРХАЙ: Засгийн газрын эсрэг зохион байгуулалттай худал мэдээлэл тараасан албан тушаалтнуудыг шалгаж эхэлжээ

ШУУРХАЙ: Засгийн газрын эсрэг зохион байгуулалттай худал мэдээлэл тараасан албан тушаалтнуудыг шалгаж эхэлжээ

Өнгөрсөн өдрүүдэд Монгол Улсын Засгийн газрын эсрэг зохион байгуулалттай худал мэдээлэл бэлтгүүлэн, олон нийтийн сүлжээнд хуурамч хаягуудаар түгээн ажиллаж байсан нэр бүхий этгээдүүдийг хуулийн байгууллага олж тогтоосон гэх мэдээлэл байна.

Тодруулбал, энэ үеэр сатуулагдсан М гэгч нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нэр бүхий ажилтнуудын санхүүжилттэйгээр дээрх мэдээллийг тарааж байсан тухайгаа мэдүүлсэн байж болзошгүй байгаа аж. Энэхүү зохион байгуулалттай хэрэгт оролцсон гэх "Сэлбэ дэд төв"-ийн ажилтан З гэгч нь өнөөдөр /2026.05.19/ өглөө Хятад улс руу оргон зайлсан байж болзошгүй байгаа аж. Мөн дээрх үйл явдалтай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын ажилтан С-ээс мэдүүлэг авсан байж болзошгүй байна. Харин түүнийг цагдан хориогүй бөгөөд хэргийн талаарх мэдүүлэг авч байгаа ажээ.