Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатарыг албан тушаалаас нь огцруулах шийдвэрийг Ерөнхий сайд Н.Учрал гаргасан. Иймд нийслэлийн Засаг даргаар хэнийг томилох бол гэдэг нь олон нийтийн анхааралд ороод байна. Тэгвэл өнөөдөр /2026.05.19/ хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлөөс Б.Пүрэвдагвыг нийслэлийн Засаг даргаар томилохоор дэмжсэн бол Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчдийн хуралдаанаар Б.Пүрэвдагвыг дэмжихээр хэлэлцсэн байна.