Гуравдугаар сард манай улсын хилээр нэвтэрсэн ОХУ-ын иргэдийн тоо өсжээ

Гуравдугаар сард манай улсын хилээр нэвтэрсэн ОХУ-ын иргэдийн тоо өсжээ

Гуравдугаар сарын 1-20-ны хооронд гадаадын 38535 иргэн манай улсын хилээр нэвтэрчээ. Үүний 31865 нь монгол, 6670 нь гадаадын иргэн байснаас 35 хувь буюу 2332 нь ОХУ-ын иргэн байв. 

Тодруулбал дээрх хугацаанд ОХУ-ын 1168 иргэн хилээр орж ирсэн бол 1164 иргэн хилээр гарсан байна. Энэ нь өмнөх оны мөн үед хилээр нэвтэрсэн ОХУ-ын зорчигчийн тоотой харьцуулбал нийт 1427-оор буюу 1.5 дахин өссөн үзүүлэлт аж. 

Манай улс хилээ нээсэн өдөр буюу хоёрдугаар сарын 14-нөөс гуравдугаар сарын 3-ны хооронд ОХУ-ын нийт 1020 иргэн орж ирсэн нь мөн хугацаанд хилээр нийт нэвтэрсэн гаднын зорчигчдын 35 хувийг дангаараа эзэлж буй талаар өмнө нь мэдээлсэн. 

Харин ОХУ, Украины дунд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор буюу хоёрдугаар сарын 24-нөөс гуравдугаар сарын 9-ний өдрийг хүртэлх хугацаанд ОХУ-ын 842 иргэн манай улсад орж ирсэн бол 752 иргэн буцаад гарчээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 626-аар буюу 60 орчим хувиар өссөн дүн юм байна. 

2022 он гарснаас хойш 124329 гадаадын иргэн Монгол Улсын хилээр нэвтэрсэн байна. Эдгээр иргэний 22766 нь гадаадын, 101633 нь монгол иргэн байжээ. Харин ОХУ-ын 8308 иргэн хилээр нэвтэрснээс 4336 иргэн орж ирсэн бол 3972 иргэн буцаад гарсан талаарХХЕГ-аас мэдээллээ.