Өнөөдөр /2026.03.11/ баруун аймгуудын нутгаар цаашдаа ихэнх нутгийг хамарч нойтон цас, цас орж цасан шуурга шуурч, хүчтэй салхи цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч шуурч, өмнөх өдрөөс 10-20 градусаар эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
Маргааш төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэх тул мэргэжлийн байгууллага, малчид иргэд та бүхнийг бэлтгэл бэлэн байдлаа эртнээс төлөвлөж, аюулгүй байдлаа хангахыг ЦУОШГ-аас анхаарууллаа.