Монголын Дауны Холбооны дэргэдэх “Инээмсэглэл” кофе шопын дауны хам шинжтэй бариста нарын цэрэг болох мөрөөдлийнхөө нэг хэсгийг биелүүлжээ.
Дауны хам шинжтэй эдгээр хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг биелүүлж Цагдаагийн Ерөнхий газар, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс, мөн Дотоодын цэргийн 805 дугаар ангийн хамт олон хамтран ажиллажээ. Дотоодын цэргийн 805 дугаар ангид нэг өдрийг өнгөрүүлж, цэргийн амьдарлаар нэг өдрийг өнгөрөөсөн байна.
