Орчин цагийн Зэвсэгт хүчний 105 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-т зориулсан Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан гуравдугаар сарын 14 буюу энэ бямба гарагт “Монгол Бөхийн Өргөө”-нд зохион байгуулагдана.
Тус барилдаан нь жил болгон уламжлал болгон зохиогддог томоохон барилдаануудын нэг билээ. 2025 оны “Монгол цэргийн өдөр”-т зориулсан барилдаанд Улсын аварга О.Хангай, Улсын арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх барилдсанаас Улсын Д.Хүдэрбүлга түрүүлж, Улсын аварга О.Хангай үзүүрлэж, их шөвөгт Улсын арслан Э.Батмагнай, Улсын заан С.Сүхбат нар шалгарч байжээ.