Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянзүрх дүүргийн Сансарын KFC-ийн баруун талын зогсоолд согтуу жолооч хашлага мөргөж буй дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.
Эх сурвалжийн мэдээллэж байгаагаар уг жолоочийн согтолтын хэмжээ гурван бүхэл байжээ. Мөн тус жолооч урагш, хойш ухарч байхдаа Lexus RX450 маркийн автомашиныг мөргөсөн зам тээврийн осол гарсан байна. Тус жолооч нь энэ төрлийн гэмт хэрэгт анх удаа холбогдож байгаа бөгөөд жолоодох эрхтэй байсан аж. Уг иргэний автомашиныг журмын хашаанд байршуулж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Жолооч согтуурсан үедээ машин барьсан эхний удаад жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 400 мянган төгрөгөөр торгоно. Эсвэл 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулах зохицуулалтай юм.
ВИДЕО: