УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан бүрэн эрхийнхээ хүрээнд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Үндэсний аудитын газрын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлж, улмаар УИХ-ын чуулганы тавдугаар сарын 08-ны /2025.05.08/ өдрийн нэгдсэн хуралдаанаар түүнийг Монгол Улсын Ерөнхий аудитороор томилж байсан билээ.
Тухайн үед Хөгжлийн банкны хэрэгт холбогдож, хэрэг нь эцэслэгдээгүй байсан С.Магнайсүрэнг тус албанд томилох нь зохистой юу гэдэг асуудлыг бид хөндөж мэдээлэл бэлтгэж байв. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Харин тэрбээр энэ талаар "Шүүхээс намайг гэм буруутай гэж үзээгүй, ашиг сонирхолгүй ажиллана" гэдгээ тодотгож байсан юм.
Тэгвэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх Хөгжлийн банкны хэргийг /2026.03.02-2026.03.04/ хэлэлцээд С.Магнайсүрэн нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээс цагаатгасан шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан Б.Даажамба, М.Баярмагнай нарыг тусгаарлан гэм буруутайд тооцсоныг хүчингүй болгож, хамтад нь дахин хянан хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.