“М Хөгжлийн Лиг”-ийн аварга болсон баг дараа улиралд сагсан бөмбөгийн “Үндэсний Дээд Лиг”-т дэвшин тоглодог уламжлалтай билээ.
Тэгвэл МСБХ-ны М Хөгжлийн лигийн 2025-2026 улирлын аваргын төлөө “Western Warriors” багтай “TLG Tushig Bagana" баг өрсөлдөхөөр болжээ. Аваргын цувралын эхний тоглолт энэ оны гуравдугаар сарын 14-нд 18.00 цагаас Спортын төв ордонд болно. Энэхүү цуврал түрүүлж өрсөлдөгчөө гурван удаа хожиж чадсан баг дээд лиг рүү дэвшин тоглох боломжтой болох юм.
Тус хөгжлийн лигийн гуравдугаар байранд "Хөвсгөл Нэг Үе" баг шалгарч хүрэл медаль хүртжээ.
