Архангай аймагт байх Дархан цаазат Булган ууланд Сибирийн янгир нутагшуулах төсөл 2023 онд эхэлсэн байдаг.
Улмаар жил тутам янгирын тоо толгойг нэмэгдүүлж буй. Тухайлбал, 2023 онд 11 толгой, 2024 онд 16 толгой, 2025 онд 21 толгойг нэмж нутагшуулсан. Ингэснээр тус бүс нутагт нийт 70 гаруй янгир Булган ууланд сэргээн нутагшуулсан гэх тоо баримт бий. Тэгвэл энэ жилээс Архангай аймагт байх Суварга хайрханд янгир нутагшуулахаар болсон талаар тус төслийн санаачлагч нар мэдээллээ.