Милан-Кортина 2026 Паралимп: Б.Ганболд 16, Ц.Дашдорж 22 дугаар байрт хурдаллаа

Милан-Кортина 2026 Паралимп: Б.Ганболд 16, Ц.Дашдорж 22 дугаар байрт хурдаллаа

Итали улсын Милан, Кортина хотод өвлийн XIV паралимпын наадам гуравдугаар сарын 6-нд эхэлсэн билээ.

Энэ удаагийн наадамд 55 орны 611 тамирчин 79 багц медалийн төлөө өрсөлдөж буй бол Монгол улсаас цанын төрөлд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Дашдондог, Д.Очирсүхийн удирдлага дор гурван тамирчин оролцож байна.

Өчигдөр гүйлтийн цанын цуваа гараатай спринт (1.5 км) төрөлд 30 цаначин уралдахад Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Ганболд 2:44.63 минутын амжилтаар 16, Ц.Дашдорж 2:51.71 минутын амжилтаар 22 дугаар байрт орлоо. Тэд өнөөдөр /2026.03.11/ 10 км-ын зайд өрсөлдөх бол энэ сарын 13-нд уулын цанын төрөлд Б.Цэрэнпунцаг оролцох юм.