УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл өөрийн албан ёсны цахим хаягаараа дамжуулан мэдэгдэл гаргажээ.
Тэрбээр “ МАН-ын системчилсэн авлигын гол нууцын нэг нь төрийн ба албаны нууц нэрээр нууцалсан хулгай. Иймд энэ системийн авлигыг өөрчлөхөөр Төрийн нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 10:00 цагт Төрийн ордны "Их Эзэн Чингис Хаан" танхимд хийхээр товлосон. Санаа, шүүмж, санал, шийдлээ илэрхийлэх хүсэлтэй хэн бүхнийг урьж байна. Ардын намын сүүлийн арван жилд схемчилсэн системийн авлигыг цугтаа устгацгаая” гэжээ.
