Ханын материал, Москва хороолол зэрэг байршилд 10 хоног халуун ус хязгаарлана

Ханын материал, Москва хороолол зэрэг байршилд 10 хоног халуун ус хязгаарлана

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас энэ зун дулаан хангамжийн шугамд их засвар хийхтэй холбогдуулан халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа.

Засварын ажлыг тавдугаар сарын 15-нд эхлүүлж, наймдугаар сарын 25-ныг хүртэл үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. Энэ хугацаанд хэсэгчилсэн байдлаар халуун ус хязгаарлан, шугам сүлжээний засвар, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэх юм байна. Тодруулбал, энэ сарын 2-ны мягмар гарагаас эхлэн 10 хоногийн хугацаанд дараах бүсүүдэд халуун ус түр хязгаарлана. Үүнд:

  • Барс-2 захаас Хархорин зах хүртэлх 1 болон 10 дугаар хорооллын авто замын урд хэсэг орчмын хэрэглэгчид
  • “Талх Чихэр” ХХК, “Драгон Холдинг” ХХК, Геологийн судалгаа-шинжилгээний төв, Ач анагаах ухааны дээд сургууль орчмын хэрэглэгчид
  • Москва хороолол, Ханын материал, Баянхошуу орчмын хэрэглэгчид