Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулсан “Хүүхэд бүр ялагч – Хүүхэд бүр хамгаалагч” марафон тэмцээн амжилттай боллоо.
Энэхүү арга хэмжээ нь хүүхэд багачуудыг спортоор хичээллэхийг дэмжих, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, хүүхдийн эрх, хамгааллын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой юм. Марафонд нийт 1.753 хүүхэд оролцож, насны ангиллаар дараах зайд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө:
- 500 метрийн зайд: 6–7 нас, 8–9 насны хүүхдүүд
- 1 километрийн зайд: 10–11 нас, 12–13 насны хүүхдүүд
- 1.5 километрийн зайд: 14–15 нас, 16–18 насны хүүхдүүд
Тэмцээний үеэр хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам сахиулах үүднээс цагдаагийн байгууллагаас 50 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад ажилласан байна.