Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр “Ирээдүйн аваргууд” өсвөр үеийн бөхийн барилдаан болно

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр “Ирээдүйн аваргууд” өсвөр үеийн бөхийн барилдаан болно

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол бөхийн өргөөнд “Ирээдүйн аваргууд” өсвөр үеийн үндэсний бөхийн аварга шалгаруулах барилдаан гурав дахь жилдээ өнөөдөр өглөө 09:00 цагт зохион байгуулагдана. Энэхүү арга хэмжээ нь өсвөр үеийн тамирчдыг дэмжих, үндэсний спортын уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд багачуудыг спортоор хичээллэх, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд чиглэжээ.