Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг дахь “Шижир Аранжин” ХХК-ийн MV-012665 дугаартай “Замын булгийн орд” алтны шороон ордын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд шаардлагатай бичиг баримт, зөвшөөрөл бүрдүүлэлт хангагдаагүй нь тогтоогджээ.
Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдалд:
- Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тодотголгүй,
- Байгаль менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй,
- Ашиглалтын үеийн хайгуулын ажлын төлөвлөгөө батлуулаагүй,
- Аюулгүй ажиллагаа, тэмдэг тэмдэглэгээ, хаалт хашилт хангалтгүй,
- Эвдэрсэн газрын техникийн нөхөн сэргээлт хангалтгүй зэрэг багтжээ.
Үүний улмаас тус компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбайн үйл ажиллагааг улсын байцаагчийн акт үйлдэн зогсоож, лацдсан байна. Компанийн гүйцэтгэл захирал Д.Даариймаа болон холбогдох албан тушаалтнуудад хууль бус үйлдэл гаргахгүй байх, эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийг шаардлагын түвшинд хийх, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах талаар анхаарахыг анхааруулжээ.