Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын арга хэмжээний үеэр зам хаах тул нийтийн тээврийн дараах чиглэлд өөрчлөлт орж байна. Үүнд,
- Ч:78 Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбайн төв зогсоол,
- М1:Б-Ботаник-Сүхбаатарын талбай чиглэлийн замналд өөрчлөлт орж МУБИС /хойд/ зогсоолоос чигээрээ яван МУИС-ийн урд зогсоолоос МУБИС /баруун/ зогсоол хүртэл явна.
- М:1А Ханын материалын комбанат-Ард кино театр чиглэлийн замналд өөрчлөлт орж Хүнсний 20-иос буцаж эргэнэ.
- Х:19-Чингис хаан Олон улсын нисэх буудал-Сүхбаатарын талбай,
- М:3-Архивын Ерөнхий газар-Сүхбаатарын талбай чиглэлийн замналд өөрчлөлт орж 120 мянгатын автобусны буудал хүрээд буцаж явна,
- Ч:30-Сүхбаатарын талбайн төв зогсоол-Жанжин клуб чиглэлийн замналд өөрчлөлт орж Ард кино театраар МУИС, МУБИС тойрон явах юм байна.