Автомашинаар бог малыг хөөж дайрсны улмаас хоёр төл мал үхсэн хэргийг шалгаж байна

Автомашинаар бог малыг хөөж дайрсны улмаас хоёр төл мал үхсэн хэргийг шалгаж байна

Цахим орчинд 2026 оны тавдугаар сарын 30-ны өдөр нэгэн эмэгтэйн “Талбай руу малаа шахаад болохгүй байна. Та нар миний эд хөрөнгөнд халдаж байгаа бол би ч халдана, хонь чинь” гэх агуулга бүхий яриатай машинаар бог мал хөөж байгаа бичлэг нийтлэгдсэн.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Дээрх асуудлыг аймгийн Цагдаагийн газраас бүртгэлд авч шалгахад нэг ишиг, нэг хурга үхсэн мэдээлэлтэй байна. Асуудлыг тал бүрээс нь бүрэн бодитой нотлох ажиллагаа үргэлжлүүлэн явуулж байна" гэв.