ДЭМА эмнэлгийн хойгуурх шинэ авто замын хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ

ДЭМА эмнэлгийн хойгуурх шинэ авто замын хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ

Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо буюу Алтай хотхоны уулзвараас ДЭМА эмнэлгийн хойд талаар дайран өнгөрч, Нарны гүүрний доогуур тойрон Нарны хороолол хүртэл үргэлжлэх 680 метр авто замын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна.

Энэхүү төслийн хүрээнд 680 метр авто замын эхний ээлж болох 350 метр замыг 2024 онд ашиглалтад оруулсан бол үлдсэн 330 метр замыг энэ онд барьж байгаа юм. Шинэ авто зам ашиглалтад орсноор Алтай хотхон болон Нарны гүүр орчмын замын хөдөлгөөний ачааллыг хуваалцахаас гадна Нарны хорооллоос Алтай хотхон руу шууд нэвтрэх боломж бүрдэх юм. Мөн Алтай хотхоны урд хэсгээс Чингисийн өргөн чөлөө рүү чиглэх уулзварын ачааллыг бууруулах ач холбогдолтой гэж үзэж байна. Хотын дарга Б.Пүрэвдагва авто замын зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сарын 1-ний өдөр нээж, гэрэлтүүлэг болон тохижилтын ажлыг зургаадугаар сарын 15-ны дотор бүрэн дуусгахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.