Үерийн аюулаас сэрэмжлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа

Үерийн аюулаас сэрэмжлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа

Тавдугаар сарын 28-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эх авдаг Бэлтэс, Үүр голын усны түвшин өмнөх өдрөөс 10–25 см-ээр нэмэгдсэн байна. Үүнээс Үүр гол олон жилийн дундаж түвшнээс 20 см, Бэлтэс гол үерийн түвшнээс 20 см давжээ.

Мөн Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол Ялалт баг орчимд үерийн түвшнээс 7 см давсан хэвээр байна. Иймд дээрх голуудын эрэг, сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага болон ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байж, анхаарал болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.