Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо, Нэгдүгээр хорооллын арын замыг шинэчлэх, засварлах ажлын хүрээнд Барилгачдын гудамжнаас Залуучуудын гудамж чиглэл дагуу борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийх үеэр авто замын хөдөлгөөнийг өнөөдөр /2026.05.29/ хаана.
- Хаах: 2026 оны 5-р сарын 29-ний 23:00 цаг
- Нээх: 2026 оны 5-р сарын 30-ны 06:00 цагт авто замын хөдөлгөөнийг нээнэ.
Нэгдүгээр хорооллын арын авто замыг Дэлхийн Банкны санхүүжилтээр өргөтгөх ажил 2025 онд эхэлсэн бөгөөд Макс рөүд, Арж капитал компанийн түншлэл гүйцэтгэж байгаа юм.