Хакүхо М.Даваажаргалын “Миягино“ дэвжээг хаах шийдвэр гарчээ

Хакүхо М.Даваажаргалын “Миягино“ дэвжээг хаах шийдвэр гарчээ

Мэргэжлийн Сүмогийн холбооны Удирдах зөвлөл энэ сарын 28-нд хуралджээ. Уг хурлаар Хакүхо М.Даваажаргалын "Миягино" дэвжээг бүрэн хаах шийдвэр гаргасан байна.

Хакүхогийн дэвжээний бөх Хокүсейхо бага цолтой бөхчүүдээ дэглэсэн асуудал ил болсноор түүний дэвжээг 2024 оны дөрөвдүгээр сард түр хаах шийдвэр гаргасан билээ. Улмаар Хакүхо өнгөрсөн жилээс Сүмогийн холбоог орхиж байгаагаа зарласан байдаг. Түр хаах шийдвэр гаргаснаас хойш хоёр жилийн хугацаанд дэвжээг сэргээх ямар нэгэн хүсэлт ирээгүй тул холбооны зүгээс дэвжээг бүр хаах шийдвэр гаргасан аж. Миягино дэвжээнд байсан бөхчүүд Исэгахама дэвжээнд албан ёсоор харьяалагдахаар болжээ.