Амралтын өдрүүдэд дараалсан барилдаантай

Амралтын өдрүүдэд дараалсан барилдаантай

Монгол бөхийн өргөөнд маргааш болон нөгөөдөр бөхийн барилдаантай.

Тодруулбал, маргааш аймаг, цэрэг болон сумын цолтой 256 бөхийн барилдаан болно. Тус барилдааныг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын түүхт 100 жилийн ойд зориулан тус сумаас төрөн гарсан аймгийн арслан Д.Жанцан, Г.Батпүрэв, С.Мөнхсүх, М.Энхтайванбаатар нарын нэрэмжит болгожээ.  Харин ням гарагт МҮАН-ын 20 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг болон сумын цолтой 256 бөхийн барилдааныг зохион байгуулна.