Жирэмсэн эмэгтэйчүүдийг таних тэмдгийг өрх, дүүргийн эмнэлэгүүд түгээж эхэлжээ

Жирэмсэн эмэгтэйчүүдийг таних тэмдгийг өрх, дүүргийн эмнэлэгүүд түгээж эхэлжээ

Жирэмсэн эмэгтэйчүүдийг таних тэмдгийг жирэмсэн эмэгтэйчүүдийн аюулгүй байдал, нийгмийн дэмжлэгийг нэмэгдүүлэх, олон нийтийн орчинд тэдэнд шаардлагатай анхаарал, ойлголтыг бий болгох зорилгоор өрх, дүүргийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан түгээж эхэлжээ.

Таних тэмдгийг хэрэглэснээр:

  • Жирэмсэн эмэгтэйчүүдэд олон нийтийн газар, нийтийн тээвэр болон үйлчилгээний орчинд шаардлагатай дэмжлэг, хүндэтгэл үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх
  • Жирэмсний эхэн үед гаднаас харахад мэдэгдэхгүй тохиолдолд бусдад мэдээлэх боломжийг нэмэгдүүлэх
  • Жирэмсэн эмэгтэйчүүдэд ээлтэй, дэмжлэгтэй нийгмийн орчныг төлөвшүүлэх
  • Жирэмсэн эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулах ач холбогдолтой.