U23 насны тамирчид Ази тивийн дэвжээнээс таван медаль хүртлээ

U23 насны тамирчид Ази тивийн дэвжээнээс таван медаль хүртлээ

Вьетнам улсын Да Нанг хотноо зохион байгуулагдаж буй Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний U23 насны ангиллын барилдаан амжилттай өндөрлөж, Монголын баг тамирчид 5 медаль хүртсэн бахдам амжилт үзүүллээ.

Эрэгтэйчүүдийн төрөл:

  • 57 кг – Лувсандагва хүрэл медаль
  • 70 кг – Анх-Эрдэнэ хүрэл медаль

Эмэгтэйчүүдийн төрөл

  • 65 кг – Н.Нархажид мөнгөн медаль
  • 68 кг – Б.Одзаяа хүрэл медаль
  • 72 кг – Э.Одгэрэл мөнгөн медаль тус тус хүртжээ.