“Улаанбаатар марафон-2026”-ын үеэр нийслэлийн төв замуудыг 06:00-19:00 цаг хүртэл түр хязгаарлана

“Улаанбаатар марафон-2026”-ын үеэр нийслэлийн төв замуудыг 06:00-19:00 цаг хүртэл түр хязгаарлана

Маргааш буюу 2026 оны тавдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдах Ulaanbaatar Marathon 2026 олон улсын гүйлтийн үеэр нийслэлийн төвийн гол авто замуудын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана.

Зохион байгуулагчдын мэдээлснээр марафоны маршрут дагуух бүсэд өглөөний 06:00 цагаас эхлэн оройн 18:00-19:00 цаг хүртэл шат дараатайгаар хөдөлгөөнийг хаах бөгөөд Энхтайваны өргөн чөлөө, Олимпийн гүүр, Дүнжингаравын зам, Зүүн дөрвөн зам орчмын уулзварууд голчлон хязгаарлалтад хамрагдана.

Авто замын хөдөлгөөн хязгаарлагдах гол байршлуудад:

  • Сүхбаатарын талбай орчим
  • Соёлын төв өргөөний баруун тал
  • Энхтайваны өргөн чөлөө
  • Зүүн дөрвөн зам
  • Нарантуул захын урд зам
  • Дүнжингаравын уулзвар
  • Олимпийн гүүр
  • Их тойруу орчмын замууд багтаж байна.

Энэ жилийн марафонд 46 мянга гаруй иргэн бүртгүүлсэн бөгөөд оролцогчдын тоо өмнөх жилүүдээс эрс өссөнтэй холбоотойгоор зохион байгуулалт, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оруулжээ. Бүтэн марафон буюу 42.195 км-ийн ангилал өглөөний 07:00 цагт эхлэх бол 21 км болон 10 км-ийн төрөл 08:30 цагт гарах юм.