Fox News сувгийн эфирт оролцсон АНУ-ын Төв командлалын орлогч командлагч асан Роберт Харвардын дүр төрх цахим орчинд хүчтэй маргаан дагуулж байна.
Түүнийг Ирантай холбоотой геополитикийн нөхцөл байдлын талаар тайлбар хийж байх үеэр үзэгчид нүүр, хүзүүний хэсгийг нь анзаарч, “хиймэл нүүрний маск өмссөн байж болзошгүй” гэх таамгийг сошиал орчинд түгээжээ.
WTF pic.twitter.com/LUjli4de6U
— Mr. Sausage (@MrSausageGet) May 21, 2026
Ялангуяа бичлэгэн дээр эрүү, хүзүүний зааг хэт жигд харагдсан, арьсны өнгө ба бүтэц нь хиймэл мэт байсан, чих орчимд эвгүй дүрс үүссэн зэрэг нь олны анхаарлыг татсан байна. Үүний дараа TikTok, X /Twitter/, Reddit зэрэг платформ дээр “Fox News-ийн эфирт масктай хүн оролцсон байж магадгүй” гэх бичлэгүүд олноор тархжээ.
Зарим хэрэглэгчид “энэ яг силикон маск шиг харагдаж байна”, “өөр хүн дүр эсгэсэн юм биш үү” хэмээн бичсэн бол нөгөө хэсэг нь телевизийн гэрэлтүүлэг, нүүр будалт, дүрсний чанар алдагдсан зэрэг техникийн шалтгаанаас ийм харагдсан байж болохыг онцолжээ. Энэ талаар IBTimes UK, Hindustan Times зэрэг хэвлэлүүд “сошиал орчинд тарсан хачирхалтай онол” хэмээн мэдээлсэн ч Роберт Харвард үнэхээр маск өмссөн байсан эсэхийг баталсан албан ёсны нотолгоо одоогоор гараагүй байна. Fox News болон Роберт Харвардын зүгээс ч үүнд тайлбар өгөөгүй байгаа юм.