Их Британийн "Каролин" радио хаан Чарльзыг нас барсан хэмээн алдаж мэдээлсэндээ уучлал гуйжээ

Их Британийн "Каролин" радио хаан Чарльзыг нас барсан хэмээн алдаж мэдээлсэндээ уучлал гуйжээ

Их Британийн Каролин радио хаан Чарльзыг таалал төгссөн хэмээн санамсаргүй алдаж мэдээлсэндээ уучлал гуйсан байна. Алдаж мэдэгдэл гаргасан өдөр хаан Чарльз болон хатан Камилла нар Ирландын хойд бүсэд байрладаг Бельфаст хотод айлчилж байсан юм.

Тус радио станцын менежер Питер Мур лхагва гарагт /2026.05.20/ мэдэгдэл хийхдээ “Манай гол студи дэх компьютерын алдаанаас болж мягмар гарагт хаан таалал төгссөн хэмээн алдаж мэдээлжээ. Каролин радио хаан болно хатны гаргасан мэдэгдлийг дамжуулахдаа их таатай байдаг. Бид олон жил тэдний мэдэгдлийг дамжуулна гэж найдаж байна. Бид хаан болон санааг нь зовоосон сонсогчдоосоо уучлал гуйя” гэжээ.

Эх сурвалж: CNN