УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Татварын багц хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж буй.
Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа байр сууриа илэрхийллээ. Дашрамд дурдахад, Ж.Баярмаа нарын 32 гишүүний өргөн барьсан Хувь хүний орлогын албан татварыг 1 хувь болгох хуулийн төслийг ирэх долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм. Ж.Баярмаа гишүүний хэлснээр гишүүдийн боловсруулсан хуулийн төслийн ялгаа бол ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн татварыг бүгдийг нь 1 хувь болгох хуулийн төсөл юм. Тэрбээр "Хувь хүний орлогын албан татвараас улсын төсөвт бүрдүүлж буй орлогын 82 хувийг нь нэг сая орчим иргэдийн цалингийн орлогоос бүрдүүлж байгаа юм. Тэгэхээр энэ татварын орлого тогтмол цалин авдаг хүмүүсийн нуруун дээр тогтож байна. Энэ тогтмол цалин авч байгаа нэг сая иргэн маань уг нь бусад улс оронд дундаж ангийн тоонд ордог юм. Гэтэл эдгээр хүмүүсийн маань 60 хувь нь цалингийн зээлтэй байна, үүний 10 хувь нь хугацаа хэтэрсэн явж байна. Тэгэхээр бидний боловсруулсан хуулийн төсөл бол төр нэг хувийн татвар авч, үлдсэн есөн хувийг нь иргэдэд өөрт нь үлдээх. Иргэд өөрсдийнхөө мөнгийг илүү ухаалаг зарцуулна" хэмээн ярилаа.
ВИДЕО: