УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Татварын багц хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж буй.
Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ө.Шижир байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Татварын орчин тогтворгүй байгаа учраас хууль ойр ойрхон өөрчлөгдөж байна гэсэн үг. Тогтворгүй учраас байн байн өөрчилж байна. Бизнес эрхлэгчдээ дэмжсэн, ажлын байрыг хадгалах тухай заалт байхгүй. Бүртгэлтэй байгаа ААН-үүдийн 44 орчим хувь нь л үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ. Үүний 3.5 хувь нь л 50-аас дээш ажилтантай компани. Нийт ажиллах хүчний 80 хувийг жижиг дунд бизнес эрхлэгч нар эзэлж байхад тийшээ чиглэсэн ямар ч төрийн бодлого байхгүй" хэмээн ярьсан юм.
ВИДЕО: