Н.Жаргалбаяр: 2017 онд цол мялааж өгсөн байраа одоог хүртэл өгөөгүй байгаа

Н.Жаргалбаяр: 2017 онд цол мялааж өгсөн байраа одоог хүртэл өгөөгүй байгаа

Улсын заан Н.Жаргалбаяр 2017 онд улсын их баяр наадмаар долоо давж, заан цол хүртсэн билээ.

Цол авсны дараа Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга Д.Лхагвадорж цолны мялаалга болгож, 2 өрөө байрны батламжийг гардуулсан байна. Харамсалтай нь сумын удирдлагууд нь амласан байраа одоог хүртэл өгөөгүй байгаа аж. Үүнээс үүдэн нутгийн зон олон нь түүнийг байр авсан мэтээр буруу ойлгож байгаад Н.Жаргалбаяр заан эмзэглэж, Мандал сумын удирдлагуудад өргөдөл бичиж, нэр төрд нь халдахгүй байхыг хүсчээ.

Тэрбээр тус өргөдөлдөө "Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Монгол Улсын саруул сайжрах заан Н.Жаргалбаяр миний бие 2017 онд Ардын хувьсгалын 96 жилийн ойгоор долоо давж, Монгол Улсын заан цол хүртсэн билээ. Заан цолыг минь мялааж, тухайн үеийн Засаг дарга Н.Лхагвадорж хоёр өрөө байрын батламж гардуулсан. Одоог хүртэл шагналын байраа аваагүй бөгөөд сум орон нутгийн ард иргэдийн дунд тухайн шагналыг авсан мэт буруу ойлголттой байдаг тул үнэн зөв мэдээлэл өгөхийг сум орон нутгаас сонгогдсон Иргэдийн хурлын төлөөлөгчдөд мэдэгдэх хүсэлтэй байна” гэжээ.