Сэтгэцийн эмгэгтэй этгээд жирэмсэн эмэгтэйг бага насны хүүхдийн хамт хөнөөсөн аймшигт хэрэг гараад удаагүй байна. Гэтэл бас нэг “сэтгэцийн эмгэгтэй байж болзошгүй” этгээд хүнсний дэлгүүрт үйлчлүүлж байх үедээ дэлгүүрийн ажилтнуудыг зодож буй бичлэг олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа юм.
Тодруулбал, Энэ сарын 6-ны өдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарт БГД-ийн 32 дугаар хороонд байлах худалдааны төвд үйлчлүүлж байсан иргэн дэлдүүрийн ажилтнуудад гэмтэл учрууллаа гэх дуудлага мэдээллийн дагуу харьяа цагдаагийн хэлтэс хариуцаж мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ. Албан бус мэдээллээр тухайн хэргийг үйлдэгч нь сэтгэцийн эмгэгтэй байж болзошгүй байна. Харин эцсийн дүгнэлтийг ШШЕГ тодорхойлсны дараа хэрэг хүлээх чадвартай эсэх, хуулийн ямар хариуцлага хүлээлгэхийг шийдвэрлэх ажээ.
ВИДЕО: