УИХ-ын гишүүн Р.Батболд, Б.Батбаатар нарын өргөдлийг Дээд шүүх нэгтгэн, нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болжээ

УИХ-ын гишүүн Р.Батболд, Б.Батбаатар нарын өргөдлийг Дээд шүүх нэгтгэн, нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болжээ

Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2026 оны тавдугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар Иргэний зориг ногоон нам (ИЗНН)-аас ирүүлсэн өргөдлүүдийг нэгтгэн хэлэлцэхээр шийдвэрлэжээ.

Улсын дээд шүүхэд Р.Батболдоос 2026 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдөр Иргэний зориг ногоон намын дарга болон дүрмийн өөрчлөлт (шинэчилсэн)-ийг бүртгүүлэх, Б.Батбаатараас 2026 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Иргэний зориг ногоон намын дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгүүлэх өргөдлийг тус тус ирүүлжээ.

Ийнхүү нэг нам (Иргэний зориг ногоон нам)-ын асуудлаар 2 өргөдөл ирсэн тул Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2026 оны тавдугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар дээрх өргөдлүүдийг нэгтгэн, сүүлд ирсэн өргөдлийн буюу хуульд заасан өргөдөл шийдвэрлэх хугацаагаар тооцож, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон байна. Мөн Дэлхийн монголчууд намын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдлийг Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.




Өнөөдөр нохой өдөр

3 цагийн өмнө