Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороонд “FAW CA425” загварын ачааны автомашинтай, иргэн Б-ийн “Prius-20” загварын автомашин мөргөлдсөн осол өчигдөр буюу 2026.05.11-ний өдрийн 18:33 цагт гарчээ.
Тус ослын дуудлагын дагуу ОБЕГ, ТЦА алба хаагчид, Яаралтай түргэн тусламж очиж хэргийн газар ажилласан байна. Улмаар дөрвөн хүнийг эмнэлгийн байгууллагат хүргэжээ. “Prius-20” загварын автомашин мөргөлдсөний улмаас бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан тухай ОБЕГ мэдээллээ. Харин тээврийн цагдаагийн алба хаагчид хэргийн газар үзлэг хийсэн шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна. Уг ослын талаар эргэн мэдээлэх болно.
ВИДЕО: