Хүндийн өргөлтийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр допинг байж болзошгүй бодис зарж байгаад үйлдэл дээрээ баригдсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл тус хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулах журмаар шийдвэрлүүлэхээр болжээ.
Ц.Хосбаяр нь зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй "Testomed E250", "Stanozon", "Primomed 100", "Only for Russian national team" гэсэн нэршилтэй эмийг Монгол Улсын хилээр импортолсон, бусдад худалдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (Хууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах )-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд, шилжүүлжээ.