УИХ-ын холбогдох байнгын хороодоор Австралийн Холбооны Улсын Сидней хот болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газар тус тус нээн ажиллуулах тухай асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Тодруулбал, Засгийн газраас 2026 оны тавдугаар сарын 6-ны өдөр уг асуудлыг УИХ-д ирүүлсэн бөгөөд зөвшилцөх журмаар хэлэлцүүлэхээр хүргүүлсэн байна. Сидней, Франкфурт хотуудад Ерөнхий консулын газар байгуулах нь тухайн бүс нутаг дахь Монгол Улсын иргэдэд үзүүлэх консулын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой юм.