Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг 2026 оны тавдугаар сарын 31-нд Сингапурын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийхээр болжээ.
Тоглолт Сингапурын “Jalan Besar” цэнгэлдэх хүрээлэнд явагдах бөгөөд тус талбай нь хиймэл зүлэгтэй тул манай тамирчдын ур чадвар бүрэн гарах боломжтой хэмээн үзэж буй юм. Уг тоглолтын товыг Сингапурын Хөлбөмбөгийн холбооноос албан ёсоор зарласан бөгөөд тэд ASEAN Championship тэмцээний өмнөх бэлтгэл хүрээнд хоёр олон улсын тоглолт хийхээр төлөвлөжээ. Үүнд:
- Сингапур vs Монголын тоглолт тавдугаар сарын 31-ний өдөр,
- Сингапур vs БНХАУ-ын тоглолт Зургаадугаар сарын 5-ны өдөр болохоор төлөвлөгдөөд байна.