УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Санал худалдан авахын эсрэг хууль"-ийн төслийг боловсруулжээ

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Санал худалдан авахын эсрэг хууль"-ийн төслийг боловсруулжээ

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Санал худалдан авахын эсрэг хууль”-ийн төслийг боловсруулж байгаа аж. Тус хуулийн ажлын хэсгийн ээлжит хурал, хэлэлцүүлгийг өчигдөр /2025.01.07/ хийжээ. 

Уг төсөлд, "Бүх төрлийн төрийн сонгуульд нэр дэвшигчид буюу нам, хувь хүн өөрийн эсвэл төсөв, төрийн өмчит компаниудын мөнгө, хөрөнгө, хүч нөөцийг ашиглаж сонгуулийн санал худалдан авах, саналд нөлөөлөх зорилгоор бэлэн мөнгө, эд тараах, амралт, гадаадад явуулах, элдэв төрлөөр ивээн тэтгэхийг хоригложээ. Мөн төсөв, төрийн компанийн мөнгөөр хийсэн бүтээн байгуулалт, ажлыг өөрөө хийсэн мэт төөрөгдүүлж, сурталчлахыг бүх цаг үед мөн Засаг /Нийслэл/ Дүүрэг нь төсөв, төрийн компаниудын мөнгө, хөрөнгөөр зээл тэглэх, малчдад ноолуурын мөнгө тараах, Шинэ хоршоо хөдөлгөөн үүсгэж зээл өгөх гэх мэт арга хэмжээнүүдийг сонгуулийн жилд хийхийг хориглоно" гэсэн агуулгатай аж. Цаашлаад хэсгийн ахлагч нар, ухуулагчдыг болиулах асуудлыг Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлтөөр оруулахаар болжээ.