Монгол Улсын "3х3" сагсанбөмбөгийн эрэгтэй, эмэгтэй шигшээ баг ААШТ-д тавдугаар байр эзэллээ

Монгол Улсын "3х3" сагсанбөмбөгийн эрэгтэй, эмэгтэй шигшээ баг ААШТ-д тавдугаар байр эзэллээ

FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Сингапурт зохион байгууллаа.

Манай улсын эрэгтэй шигшээ баг хэсгийн шатанд Тайвань, Филиппиний багийг хожиж шөвгийн наймд шалгарч ч Японы багт 21-20-оор ялагдаж тэмцээнээ тавдугаар байраар өндөрлүүллээ. Харин 3х3 ДАШТ-ий мөнгөн медальт манай улсын эмэгтэй баг мөн адил хэсгийн шатнаас шалгарсан ч шөвгийн наймд Филиппиний багт 15-12-оор хожигдон, тавдугаар байрт шалгарчээ.