ВИДЕО: Идэш тэжээлийн дутагдлаас болж буцаж чадаагүй хун шувуудыг өвлийн турш арчилж, усанд нь буцаан тавьжээ

ВИДЕО: Идэш тэжээлийн дутагдлаас болж буцаж чадаагүй хун шувуудыг өвлийн турш арчилж, усанд нь буцаан тавьжээ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ЗДТГ-ын Байгаль орчны хэсгийн ажилтнууд өвлийн туршид арчилж, хооллосон хун шувуудаа усанд нь тавьжээ.

Тодруулбал, 2025 оны арваннэгдүгээр сард “Нэгдүгээр баг”-ийн малчин Т.Хатанбаатар “Аравдугаар сард Давсан нууранд ирсэн зургаан хун шувууд одоо хүртэл яваагүй байна” гэх мэдээлэл өгчээ. Мэдээллийн дагуу ажлын хэсэг очиход нууранд зургаан хун шувуу нүүдэллэж чадаагүй үлдэж, түүнээс нэг шувуу эндсэн, бусад таван шувуу нисэж чадахгүй, идэш тэжээлгүй болж, тамирдсан байдалтай байсан аж. Аврах байранд авчирсан шөнөө тамирдаж муудсан нэг шувуу эндэж түүнээс долоо орчим хоногийн дараа дахин нэг шувуу эндсэн. Үлдсэн 3 хун шувууг байгаль хамгаалагч нар 128 хоног ус өгч, хивэг, улаан буудайгаар тэжээж, Ханхарын амны харалдаа Байдрагийн голд тавьжээ.

ВИДЕО: