Монголын дээд лигт сүүлийн хоёр жил дараалан түрүүлээд буй "Хасын Хүлэгүүд" баг “BCL east asia 2026” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор болсон.
Тэд эхний тоглолтоо өнөө орой 20.00 цагт Хонгконгын “South China Athletic” багийн эсрэг хийнэ. Тус лигт Азийн улсуудын дээд лигт аварга болсон багууд өрсөлддөг бөгөөд тивийн хамгийн өндөр зэрэглэлийн клубуудын тэмцээн юм. Дараа жилийн тус тэмцээнд сагсанбөмбөгийн "Үндэсний дээд лиг"-ийг аваргын төлөө үлдээд буй “Сэлэнгэ Бодонс” болон “Хасын Хүлэгүүд” багууд оролцох юм.
