Цаг уурч С.Жавзмаа Ази, Номхон далайн орнуудын хурлын "шилдэг илтгэгч" болжээ

Цаг уурч С.Жавзмаа Ази, Номхон далайн орнуудын хурлын "шилдэг илтгэгч" болжээ

БНХАУ-ын Чиндао хотноо болсон Ази, Далайн орнуудын цаг уурын хиймэл дагуул хэрэглэгчдийн хуралд ЦУОШГ, УЦУОСМХ-ийн төлөөлөл оролцлоо.

Хурлын нээлтэд Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга цаг уурын салбарт хиймэл дагуулын мэдээ ашиглагч орнуудыг төлөөлөн мэдээлэл хийсэн бол хурлын хоёр дахь өдөр Цаг уур, орчны шинжилгээний газрын мэргэжилтэн, цаг уурч С.Жавзмаа “Latest Progress in Satellite Applications and Services” сэдвээр илтгэл тавьж, Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн ажилтан Х.Болормаа “Utilization and future perspectives of meteorological satellites in Mongolia” сэдвээр ханан илтгэл танилцуулжээ. Улмаар цаг уурч С.Жавзмаагийн илтгэл хурлын онцлох илтгэлүүдийн нэгээр шалгарч, зохион байгуулагчдын шагнал хүртсэн байна.