Салсан нөхөр нь машинтай авч явж, биед нь халдаж, зодсон хэрэг гарчээ.
Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2026 оны зургаадугаар сарын 15-ны өдөр иргэнээс "...манай дүүг 2026 оны зургаадугаар сарын 15-14-ний өдөр салсан нөхөр нь ирээд аваад явсан" гэх гомдол, мэдээлэл ирсэн байна.
Энэ дагуу эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж иргэн Ц-г салсан нөхөр нь машинтай авч явж биед халдаж, зодсон нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогджээ. Холбогдогчийг олж тогтоон, хохирогчид эмнэлгийн байгууллагын тусламж үзүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.