ВИДЕО: Улаанбаатарт өнөөдөр орсон борооны дараа шалбарсан цахилгааны утас шатаж байгаа бичлэгийг иргэн нийтэлжээ

ВИДЕО: Улаанбаатарт өнөөдөр орсон борооны дараа шалбарсан цахилгааны утас шатаж байгаа бичлэгийг иргэн нийтэлжээ

Урд шөнө Улаанбаатар хотод орсон борооны дараа шалбарч гэмтсэн цахилгааны утаснаас утаа гарч буйг иргэн бичлэгт буулгажээ.

ВИДЕО:

Борооны усанд норсон, хамгаалалтын бүрхүүл нь гэмтсэн цахилгааны шугамд богино холболт үүсэх, улмаар гал түймэр гарах, хүний амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулах аюултай байдаг. Ийм төрлийн ослын улмаас хүний амь нас эрсэдсэн харамсалтай жишээ ч манайд олон тохиолдож байсан.  Тухайлбал, өнгөрсөн намар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хүүхэдтэйгээ хамт явж байгаад тогтоол усанд унасан цахилгааны утаснаас тогонд цохиулж гэмтсэн. Түүнчлэн 2019 онд Баянзүрх дүүрэгт таван настай хүү хашаандаа тоглож байгаад газар доорх цахилгааны холбооны утсыг даруулж тавьсан төмөр хийц дээр унаж, тогонд цохиулан амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байдаг. 

Цаг уурын байгууллагаас ойрын өдрүүдэд үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгааг мэдээлж, анхааруулсаар байна.  Иймд иргэд шалбарсан, ил гарсан цахилгааны утас, утаа гарч буй шугам сүлжээнд ойртохгүй байх, хүүхдүүдээ хол байлгах, холбогдох мэргэжлийн байгууллагад яаралтай мэдэгдэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.