Энэ сарын 13-ны өдөр "Үнэн ба зөв нам"-ын дарга А.Отгонбаатар хуурамч дизель түлш үйлдвэрлэж, борлуулж байж магадгүй талаарх бичлэгийг өөрийн цахим хуудсандаа байршуулсан.
Тэрбээр, “Содон ойл Трейд” хуурамч дизель түлш борлуулж байна. Өндөр үнээр бид түлш авч хэрэглэж байхад хуурамчаар хийж зараад байна” гэсэн юм. Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, “Хэрэг бүртгэл нээж, шалгалтын ажиллагааг эхлүүлсэн” гэлээ.