Малайзад Монгол эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлж байсан гэх эмэгтэйд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлджээ

Малайзад Монгол эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлж байсан гэх эмэгтэйд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлджээ

Малайзад Монгол эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлж байсан эмэгтэйг 8 жилийн хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан, цагдан хорьж шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.

Тэгвэл тус этгээдэд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, Г.Н нь үргэлжилсэн үйлдлээр насанд хүрээгүй хохирогч нарын биеийг нь үнэлүүлж, ашиг олох зорилгоор бусдад зуучлан биеийг нь үнэлүүлж, худалдаалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Биеэ үнэлэхийг зохион байгуулах),  Эрүүгийн  хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.1 дэх заалт (Хүн худалдаалах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.