Эрчим хүчний яамны ТНБД асан Н.Тавинбэх нарт холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

Эрчим хүчний яамны ТНБД асан Н.Тавинбэх нарт холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс 2026 оны зургаадугаар сарын 8-14-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 130 гомдол, мэдээллийг шалгав. 

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэх нь бусадтай бүлэглэн Монгол Улсад хийгдэж буй төслийн хүрээнд ажлын гүйцэтгэл нь хангалтгүй байсан зөвлөх үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжийн гэрээний хугацааг сунгуулах болон 2 965 515 69 ам.доллараар зөвлөх үйлчилгээний төсвийг нэмэгдүүлэн нэр бүхий аж ахуйн нэгжид эдийн засгийн давуу байдал бий болгосон хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусжээ. Улмаар шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв хэмээн Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.