Цахим орчинд “...Дохиураар хувийн машинаа өөрийгөө чөлөөлөөд яваад байж болдог уу” гэх агуулгатай мэдээлэл нийтлэгдсэн.
Тэгвэл уг асуудлыг цагдаагийн байгууллагаас бүртгэлд авч шалгахад нэр бүхий иргэн нь энэ оны зургаадугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцохдоо замын тэмдэг, тэмдэглэлийн заалтыг зөрчсөн болох нь тогтоогдсон байна. Тиймээс тухайн иргэнийг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 20.000 төгрөгөөр торгож, 1 жилийн хугацаагаар эрх хасах шийтгэл оногдуулжээ. Цагдаагийн алба хаагч биш дохиур мод барьсан иргэн байсан аж.
Иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг баримтлан бусдад хүндэтгэлтэй хандаж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг анхааруулж байна.