Оюу толгой төслийг эсэргүүцсэн иргэдийн жагсаалын үеэр бага насны хүүхэд лоозон барин зогсож буй зураг олон нийтийн сүлжээнд түгж, анхаарал татаж байна.
Оюу толгойн гэрээг эсэргүүцсэн иргэдийн жагсаал Сүхбаатарын талбайд болсон. Тус жагсаалд оролцогчдын дунд бага насны хүүхэд гартаа “Би 6 настай. Ураныг эсэргүүцэж байна” гэсэн бичиг барин зогсож буй зураг цахим орчинд нийтлэгдсэн нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулж байна. Учир нь Монгол Улс бага насны хүүхдийг улс төрийн шинжтэй жагсаал цуглаанд оролцуулахгүй байх хуультай билээ.
Тодруулбал, “Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль”-ийн 12 дугаар зүйлд “Цуглаанд оролцогч бага насны хүүхэд дагуулж явахгүй байх” гэж заасан байдаг.
Мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлд хүүхэд аливаа үйл ажиллагаанд оролцохдоо түүний нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх зарчмыг баримтлах ёстой гэж заажээ. Иймд хүүхдийг олон нийтийн жагсаал, цуглаанд оролцуулах нь хууль тогтоомжийн хэрэгжилт, хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг дахин хөндөхөд хүргээд байна.