Залилагчид төрийн байгууллагын албан утасны дугаар, ажилтны мэдээллийг ашиглан иргэдтэй холбогдож, банкны дансны мэдээлэл, нууц код, нэг удаагийн баталгаажуулах нууц үг зэргийг авах замаар залилах гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар мэдээлэл бүртгэгдсэн байна.
Энэ төрлийн хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд иргэдийг сэжигтэй дуудлага, мессеж хүлээн авсан тохиолдолд хувийн мэдээллээ өгөхгүй байхыг анхаарууллаа. Мөн ийм төрлийн залилах оролдлоготой тулгарвал яаралтай 102 тусгай дугаарт хандаж мэдээлэхийг зөвлөжээ.
